компьютерийн тухай мэдлэг

Saturday, November 18, 2017

Багш нар тэмцлийн хурц хэлбэр сонгож ажиллахаа мэдэгдлээ




Багш нар тэмцлийн хурц хэлбэр сонгож ажиллахаа мэдэгдлээ Түгээх 2017-11-14 13:25:19 - Боловсрол bagsh Өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж, тэмцлийн хурц хэлбэр сонгож ажиллахаа мэдэгдлээ. Тэд Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд хандах онц шаардлага, мэдэгдэл хүргүүлж байгаагаа дуулгав. Тус мэдэгдэлд "Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2018 онд багшийн цалин хөлсийг 50 хувьд хүргэх хугацаагүй ажил хаялтыг Улс орон даяар зохион байгуулж эхэлсэн билээ. Гэвч энэ өдөр бидний шаардлага биелэлээ олж, Монгол Засгийн газраас МБШУҮЭ-д зөвшилцөх саналыг ирүүлж, ажил хаялтыг зогсоосон нь, 2018 онд багшийн цалинг хоёр тал 50 хувьд хүргэх байр сууринд нэгдлээ гэж Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо үзэж байна. Зөвшилцөл, хэлэлцээрийн шийдвэрийг, цөөн хэдэн дарга, ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд гарын үсэг зураад шийдэх биш, нийт Монголын багш нараа шүүн хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хэрэв Монголын багш нар хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо Монголын багш нарын онц их хурлын шийдвэрийг онц ноцтой зөрчсөнд тооцож, тэмцдлийн хурц хэлбэрийг сонгож ажиллахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны төлөөлөл хэлэхдээ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтарч ажиллах, ирэх онд багш нарын цалинг 50 хувиар нэмэх тухай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож байгаагаа мэдэгдэв. Тэд “Салбарын үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл дээр гуйвамтгай хандаж, багш нарыг үл ойшоож, төөрөгдүүлж байна. Аливаа шийдвэрийг дарга нар ширээний ард суугаад хэн нэгэндээ ашигтай байдлаар гаргах бус, Монголын нийт багш нараар хэлэлцүүлэн гаргах ёстой. Гурван талт хэлэлцээрээр гаргасан шийдвэрийг багш нар зөвшөөрөхгүй бол хууль бус шийдвэр гэж үзэн, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээн мэдэгдэв. Мөн тэд "Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй учраас аваагүй. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Засгийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамныхантай ширээний ард суусан ч тавьж буй шаардлагыг нь няцаасаар байна. Монголын багш нар бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно” гэлээ. Л.ЭНХ-АМГАЛАН: БАГШ НАРЫН ОНЦ ИХ ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ ЭЭ Багшийн цалин нэмүүлэх хорооны Баруун бүс хариуцсан зохицуулагч Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөрхөн багш нар цалингийн 20 хувийн нэмэгдэл авах зөвшилцөлд хүрлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Яагаад та нар ингэж олныг төөрөгдүүлж, эсрэг тэсрэг мэдээлэл хийж, өөр өөр байр суурь илэрхийлээд эхлэв ээ? -Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд бид Монголын багш нарын Онц их хурлыг хийсэн. Түүнээс гарсан тогтоол шийдвэр маань Монголын нийт багш нарын дундаас гарсан шийдвэр. Тийм учраас Монголын багш нарын тухайд “Үндсэн хууль” гэж бид үзэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороог ажиллуулж байгаа. Бид Онц их хурлын тогтоол шийдвэрийн дагуу л явна. Өөрөөр хэлбэл, 2018 онд цалинг 50 хувь нэмэгдүүлнэ гэсэн зарчмаа барьж байгаа. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Эрдэнэбат, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Батзориг нар өөрсдөө хурлын тэргүүлэгчидтэй сууж байгаад Онц их хурлын тогтоолыг баталж, гарын үсэг зурсан байгаа. Тэр байр сууриндаа хатуу зогсож байна. -Нэг хэсэг нь 20 хувиа авна гээд, нөгөө хэсэг нь 50 хувиа авахгүй бол ажил хаялтаа зогсоохгүй гэх юм. Багш нар дотооддоо ойлголцолд хүрч чадахгүй байгаа гол шалтгаан юунд байна вэ? -Энэ асуудлыг МБШУҮЭ-ийн Батзориг дарга өөрөө мэдэж байгаа. Зориудаар ийм ажиллагаа явуулж байгаа нь Засгийн газартай холбоотой байна уу, багш нарыг ямар нэг байдлаар хагалган бутаргах санаа байна уу, үнэхээр эдийн засгийн боломж бололцоо нь тийм байна уу, эсвэл хэлэлцээрийн үр дүн үү гэдгийг бид сайн мэдэхгүй байна. Өөрсдөөс нь асуувал зүгээр байх. -Ажил хаялт зохион байгуулахдаа хаалганы цаана хүүхэд цоожлогдоод үлдэнэ, хүүхэд хохирно гэдэг асуудлыг тооцоолж бодоогүй юм шиг харагдсан. Үүнд ямар тайлбар хэлэх вэ? -Тооцоолсон. Гэхдээ энэ удаагийн ажил хаялтыг МБШУҮЭ зохион явуулж байгаа. Манайх гурван яам, Багшийн цалин нэмүүлэх түр хороо, МБШУҮЭ хамтраад сайдын журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Түүнийг хэлэлцэх явцдаа бид дөрвөн шаардлага тавиад, тэдгээрийг хангахгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Энэ шаардлагынхаа үүднээс МБШУҮЭ-ийн ажил хаялтыг бид дэмжиж оролцсон. -Өнөөдрөөс багш нарын ажил хаялт зогссон. Одоо Багш нарын цалин нэмүүлэх хорооноос зохион байгуулаад дахин ажил хаях юм биш биз? -Энэ бол дараагийн асуудал. Шийдвэр гараагүй байгаа учраас энэ талаар тодорхой ярих боломжгүй. Одоогийн нөхцөл байдлаа л харж байна. Э.ЭНХ-ЭРДЭНЭbagshbagsh





0 comments:

Post a Comment