компьютерийн тухай мэдлэг

Saturday, November 18, 2017

Мөнх тэнгэрийн бичиг-2017”-д 55 сурагчийн бүтээл дэлгэгдэж, олны хүртээл болж байна


mongol bichigИх эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” танхимд өнөөдөр /2017.11.17/ нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо. “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг өмнө нь мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг байв. Харин энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бичээч болон ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн 55 сурагчийн шилдэг бүтээлийг олон нийтэд дэлгэж байгаа нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан юм. -БОСОО МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ БИЧИЖ, УНШИЖ СУРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ- mongol bichig Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Оюунсүрэн “Тэргүүн байрын шагнал хүртсэндээ маш их баяртай байна. “Монголын нууц товчоо” бол манай улсын түүхэн сор бүтээлүүдийн нэг учраас энэ уралдаанд уран бичгээр нэгдүгээр бүлгийн хэсгээс нь бичсэн. Миний хувьд уран бичлэгээр хичээллээд нэг жил болж байна. Би “Монголын нууц товчоо” бүтээлээ хоёр хоногийн дотор бичиж дуусгасан. Эхний өдөртөө гарчиг, дараагийн өдөртөө бүтээлийнхээ нарийн хийцэд анхаарсан. Гэхдээ аливаа бүтээл урлахад хоёр гуравхан хоногоор хязгаарлагдахгүй. Тухайн хүнээс гарах ёстой бүхий л чадварыг шаарддаг юм. Уран бичлэгээр дөнгөж суралцаж байгаа хүүхдүүд бийрээр бичдэггүй. Эхлээд харандаа дараа нь үзгээр бичээд, сүүлд нь бийрээр бичиж эхэлдэг юм. Би үзгээр уран бичлэг бичиж байхдаа их шантарч байлаа. Уран бичлэгийг бичих тусам улам сайжирдаг учраас би одоо ч өөрийгөө хөгжүүлсээр байгаа. Сүүлийн үед хүүхдүүд уран бичлэгийг сонирхож, хичээллэх нь ихэссэн. Гэхдээ зарим хүүхдүүд маань уран бичлэгээр бичихгүй ч босоо монгол бичгээрээ бичиж, уншиж сураасай гэж хүсдэг” гэж бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцсан юм. “Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно. М.АМАРЖАРГАЛ mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig













0 comments:

Post a Comment