NVIDIA GEFORCE graphic card
Өндөр нарийвчлалтай тоглоом тоглоход асуудалгүй боллоо.
intel 8t gen илүү их боломж
Тоглоомын хамгийн хурдан процессор Өрсөлдөхүйц өртөгтэй Intel-ийн үндсэн платформ дээр зургаан үндсэн судал байдаг Шинэ mobo болон чипсет хэрэгтэй Тоглоомын процессор нь 6-цөмт байсан Хэт халуун дулааны холбогч материал
DDR5 fast memory
DDR5 нь GDDR5-тай, график карт болон тоглоомын консолуудад ашиглагддаг арван жилийн настай санах ойн стандарттай холбоогүй юм.
SOLID DISK DRIVE
өгөгдөл хадгалах санах ой болгон нэгдсэн хэлхээний цуглуулгыг ашигладаг хатуу-хадгалалтын төхөөрөмж
MOTHERBOARD-ЭХ ХАВТАН
MSI B250M GAMING PRO LGA 1151 Intel B250 HDMI SATA 6Gb/s USB 3.1 Micro ATX Motherboards - Intel [Including MSI DSB1 Gaming Mice]
Saturday, November 18, 2017
аэродинамикийн хуулть зөрчигдөв
November 18, 2017
No comments
Боловсролын салбарын удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлахаар болжээ
November 18, 2017
No comments
bagshАвлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар боллоо.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ тус салбарын эрх зүйн орчин, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын өнөөгийн нөхцөл байдлыг судалж үзсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш захирагдана гэсэн байна. Энэ заалтаас үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, цэцэрлэгийн эрхлэгч нарт дээрх ёс зүйн дүрэм хамаардаггүй бөгөөд суралцагчдаас хандив, төлбөр, хураамж авсан зэрэг ёс зүйн бусад зөрчлөөр хариуцлага тооцох боломжгүй байгааг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дүгнэсэн.
Тиймээс “Боловсролын удирдах ажилтан, албан хаагч, багшийн ёс зүйн код, хариуцлагын тогтолцооны механизм”-ыг боловсруулах, батлуулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулах, Ёс зүйн дүрэмд сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны /захирал, эрхлэгч/ хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг оруулах нь зүйтэй гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдах албан тушаалтнуудад зөвлөсөн юм. Энэ дагуу тус яамнаас бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар ажиллаж эхэллээ.
Мөнх тэнгэрийн бичиг-2017”-д 55 сурагчийн бүтээл дэлгэгдэж, олны хүртээл болж байна
November 18, 2017
No comments
mongol bichigИх эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” танхимд өнөөдөр /2017.11.17/ нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо. “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг өмнө нь мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг байв. Харин энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бичээч болон ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн 55 сурагчийн шилдэг бүтээлийг олон нийтэд дэлгэж байгаа нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан юм. -БОСОО МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ БИЧИЖ, УНШИЖ СУРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ- mongol bichig Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Оюунсүрэн “Тэргүүн байрын шагнал хүртсэндээ маш их баяртай байна. “Монголын нууц товчоо” бол манай улсын түүхэн сор бүтээлүүдийн нэг учраас энэ уралдаанд уран бичгээр нэгдүгээр бүлгийн хэсгээс нь бичсэн. Миний хувьд уран бичлэгээр хичээллээд нэг жил болж байна. Би “Монголын нууц товчоо” бүтээлээ хоёр хоногийн дотор бичиж дуусгасан. Эхний өдөртөө гарчиг, дараагийн өдөртөө бүтээлийнхээ нарийн хийцэд анхаарсан. Гэхдээ аливаа бүтээл урлахад хоёр гуравхан хоногоор хязгаарлагдахгүй. Тухайн хүнээс гарах ёстой бүхий л чадварыг шаарддаг юм. Уран бичлэгээр дөнгөж суралцаж байгаа хүүхдүүд бийрээр бичдэггүй. Эхлээд харандаа дараа нь үзгээр бичээд, сүүлд нь бийрээр бичиж эхэлдэг юм. Би үзгээр уран бичлэг бичиж байхдаа их шантарч байлаа. Уран бичлэгийг бичих тусам улам сайжирдаг учраас би одоо ч өөрийгөө хөгжүүлсээр байгаа. Сүүлийн үед хүүхдүүд уран бичлэгийг сонирхож, хичээллэх нь ихэссэн. Гэхдээ зарим хүүхдүүд маань уран бичлэгээр бичихгүй ч босоо монгол бичгээрээ бичиж, уншиж сураасай гэж хүсдэг” гэж бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцсан юм. “Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно. М.АМАРЖАРГАЛ mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig mongol bichig
Багш нар тэмцлийн хурц хэлбэр сонгож ажиллахаа мэдэгдлээ
November 18, 2017
No comments
Багш нар тэмцлийн хурц хэлбэр сонгож ажиллахаа мэдэгдлээ Түгээх 2017-11-14 13:25:19 - Боловсрол bagsh Өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж, тэмцлийн хурц хэлбэр сонгож ажиллахаа мэдэгдлээ. Тэд Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд хандах онц шаардлага, мэдэгдэл хүргүүлж байгаагаа дуулгав. Тус мэдэгдэлд "Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2018 онд багшийн цалин хөлсийг 50 хувьд хүргэх хугацаагүй ажил хаялтыг Улс орон даяар зохион байгуулж эхэлсэн билээ. Гэвч энэ өдөр бидний шаардлага биелэлээ олж, Монгол Засгийн газраас МБШУҮЭ-д зөвшилцөх саналыг ирүүлж, ажил хаялтыг зогсоосон нь, 2018 онд багшийн цалинг хоёр тал 50 хувьд хүргэх байр сууринд нэгдлээ гэж Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо үзэж байна. Зөвшилцөл, хэлэлцээрийн шийдвэрийг, цөөн хэдэн дарга, ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд гарын үсэг зураад шийдэх биш, нийт Монголын багш нараа шүүн хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хэрэв Монголын багш нар хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо Монголын багш нарын онц их хурлын шийдвэрийг онц ноцтой зөрчсөнд тооцож, тэмцдлийн хурц хэлбэрийг сонгож ажиллахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны төлөөлөл хэлэхдээ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтарч ажиллах, ирэх онд багш нарын цалинг 50 хувиар нэмэх тухай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож байгаагаа мэдэгдэв. Тэд “Салбарын үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл дээр гуйвамтгай хандаж, багш нарыг үл ойшоож, төөрөгдүүлж байна. Аливаа шийдвэрийг дарга нар ширээний ард суугаад хэн нэгэндээ ашигтай байдлаар гаргах бус, Монголын нийт багш нараар хэлэлцүүлэн гаргах ёстой. Гурван талт хэлэлцээрээр гаргасан шийдвэрийг багш нар зөвшөөрөхгүй бол хууль бус шийдвэр гэж үзэн, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээн мэдэгдэв. Мөн тэд "Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй учраас аваагүй. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Засгийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамныхантай ширээний ард суусан ч тавьж буй шаардлагыг нь няцаасаар байна. Монголын багш нар бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно” гэлээ. Л.ЭНХ-АМГАЛАН: БАГШ НАРЫН ОНЦ ИХ ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ ЭЭ Багшийн цалин нэмүүлэх хорооны Баруун бүс хариуцсан зохицуулагч Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөрхөн багш нар цалингийн 20 хувийн нэмэгдэл авах зөвшилцөлд хүрлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Яагаад та нар ингэж олныг төөрөгдүүлж, эсрэг тэсрэг мэдээлэл хийж, өөр өөр байр суурь илэрхийлээд эхлэв ээ? -Өнгөрсөн аравдугаар сарын 5-нд бид Монголын багш нарын Онц их хурлыг хийсэн. Түүнээс гарсан тогтоол шийдвэр маань Монголын нийт багш нарын дундаас гарсан шийдвэр. Тийм учраас Монголын багш нарын тухайд “Үндсэн хууль” гэж бид үзэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороог ажиллуулж байгаа. Бид Онц их хурлын тогтоол шийдвэрийн дагуу л явна. Өөрөөр хэлбэл, 2018 онд цалинг 50 хувь нэмэгдүүлнэ гэсэн зарчмаа барьж байгаа. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Эрдэнэбат, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Батзориг нар өөрсдөө хурлын тэргүүлэгчидтэй сууж байгаад Онц их хурлын тогтоолыг баталж, гарын үсэг зурсан байгаа. Тэр байр сууриндаа хатуу зогсож байна. -Нэг хэсэг нь 20 хувиа авна гээд, нөгөө хэсэг нь 50 хувиа авахгүй бол ажил хаялтаа зогсоохгүй гэх юм. Багш нар дотооддоо ойлголцолд хүрч чадахгүй байгаа гол шалтгаан юунд байна вэ? -Энэ асуудлыг МБШУҮЭ-ийн Батзориг дарга өөрөө мэдэж байгаа. Зориудаар ийм ажиллагаа явуулж байгаа нь Засгийн газартай холбоотой байна уу, багш нарыг ямар нэг байдлаар хагалган бутаргах санаа байна уу, үнэхээр эдийн засгийн боломж бололцоо нь тийм байна уу, эсвэл хэлэлцээрийн үр дүн үү гэдгийг бид сайн мэдэхгүй байна. Өөрсдөөс нь асуувал зүгээр байх. -Ажил хаялт зохион байгуулахдаа хаалганы цаана хүүхэд цоожлогдоод үлдэнэ, хүүхэд хохирно гэдэг асуудлыг тооцоолж бодоогүй юм шиг харагдсан. Үүнд ямар тайлбар хэлэх вэ? -Тооцоолсон. Гэхдээ энэ удаагийн ажил хаялтыг МБШУҮЭ зохион явуулж байгаа. Манайх гурван яам, Багшийн цалин нэмүүлэх түр хороо, МБШУҮЭ хамтраад сайдын журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Түүнийг хэлэлцэх явцдаа бид дөрвөн шаардлага тавиад, тэдгээрийг хангахгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Энэ шаардлагынхаа үүднээс МБШУҮЭ-ийн ажил хаялтыг бид дэмжиж оролцсон. -Өнөөдрөөс багш нарын ажил хаялт зогссон. Одоо Багш нарын цалин нэмүүлэх хорооноос зохион байгуулаад дахин ажил хаях юм биш биз? -Энэ бол дараагийн асуудал. Шийдвэр гараагүй байгаа учраас энэ талаар тодорхой ярих боломжгүй. Одоогийн нөхцөл байдлаа л харж байна. Э.ЭНХ-ЭРДЭНЭbagshbagsh
Wednesday, September 27, 2017
компьютер гэж юу вэ?
September 27, 2017
2 comments
Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
- Hardware(техник хангамж)
- Software(программ хангамж)
- Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл)
- Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
- Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн)
- Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м)
Компьютер нь доорх зүйлүүдээс бүрддэг:
- Санах ой
- Өгөгдөлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск, компакт диск, tape төхөөрөмж
- Оролтын төхөөрөмж: гар, хулгана, микрофон
- Гаралтын төхөөрөмж: дэлгэц, принтер, чанга яригч
- Төв процессор(CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг
Компьютерийг хүчин чадлаар, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:
- Microcomputer буюу персонал компьютер – микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьтер юм.
- Workstation – персонал компьютерийг бодох илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар илүү сайн байдаг.
- Minicomputer – хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсарын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
- Mainframe – овор хэмжэээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
- Supercomputer – асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютераас 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиудад энэ supercomputer-ийг ашигладаг.
Компьютер нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа, орон зайн саадыг арилгахад нэмэр болох хэрэгсэл боловч түүнийг ашиглахад гарах зардлыг аль болохоор багасгахыг эрмэлзэх шаардлагатай. Үүний нэг хэлбэр нь компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийг ариг гамтай буюу, дагалдах баримт бичигт нь заасан нөхцлийг бүрдүүлэн хэрэглэх явдал юм.
Компьютер нь дисплей, гар, процессорын хайрцаг, mouse, хэвлэгч, модем, чанга яригч, микрофон, видео камер, жойстик зэрэг наад захын, цаашилбал бидний мэдэх бүх төрлийн ахуй (индүү, зуух, дохиоллын хэрэгслүүд, камер, зурагт, дуу болон дүрс бичгийн хэрэгслүүд гм)-н болон үйлдвэрлэлийн хэрэгсэл, төхөөрөмжүүд (датчикууд, угсрах шугам, цахилгаан, дулааны удирдлага, станокууд гм)-тэй тэдгээрийн хаана байгаагаас нь үл хамааран(хажууд, алс зайд гм) иж бүрдэл болон ажилладаг юм. Практикаас харахад тэдгээрийг ашиглахдаа ус, чийг, халалт, хөрөлт, доргио, тоосноос хэр зэрэг хамгаалнав, төдийчинээн найдвартай ажилладаг ажээ.
Мөн компьютерт ажлын байрны ашигтай зайгаа ихээр эзлүүлэх шаардлагагүй юм. Хэвтээ процессортой бол дисплейг дээр нь, босоо бол ширээний хажууд процессор тогтоогч хийж байрлуулбал зай хэмнэх ач холбогдолтой. Процессор тогтоогчийг нийлэг, төмөр болон бусад утсаар ганзагалах хэлбэрээр хийж болохын зэрэгцээ, мод, төмрөөр тавиур хэлбэртэйгээр хийж болно.
2.Компьютерийн техникийн үүсэл, хөгжил
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун хүртэл харьцангуй хурдтайгаар хөгжиж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох, тооцоолох үйл ажиллагааг орлох техник хийх санаа, зорилго хүний анхаарлыг их татаж байв. Олон зуун жилийн туршид хүн төрөлхтний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин, нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ. Харин компьютерийг зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх, тооцоолох, сэтгэн бодох авьяас чадварыг хөгжүүлэх бололцоог олгосон байна. Манай эриний 60-аад оны дунд үеэс хатуу биеийн физикт технологийн хувьсал гарч, микроэлектроникийн салбар шинжлэх ухаан биеэ даан эрчимтэй хөгжсөний үр дүнд 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай “микропроцессор” гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох техникийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббидж(1792-1871) анх удаа арифметикийн дөрвөн үйлдэл гүйцэтгэх чадвар бүхий тоо бодох машины төслийг зохиосон байна. Уг тоо бодох машин нь үндсэн 4 хэсгээс бүрддэг.
1. Агуулах. Энд бодлогын өгөгдөл, үр дүнг хадгална. Үүнд 50 оронтой 1000 тоо хадгалахаар төлөвлөжээ.
2.Тээрэм.Энэ хэсэгт математикийн үйлдэл хийнэ.
3.Дамжуулга Энд агуулах ба тээрмийн хооронд янз бүрийн мэдээг дамжуулна.
4.Оруулах, гаргах Энэ хэсэгт оруулсан мэдээг агуулахад уншиж, тээрэмд хийсэн үйлдлүүдийн үр дүнг харуулахаар зохиосон байна. Чарьз Беббидж уг машиныхаа төслийг улам бүр боловсруулан ялгаварын машины төсөл зохиожээ. Энэ төслөөр машин үйлдвэрлэх гэтэл тухайн үеийн технологи машины механик хэсгүүдийг шаардлагын хэмжээнд нарийвчлалтай үйлдвэрлэж чадаагүй байна. Иймд энэ төслөө хэрэгжүүлж чадалгүй насан өөд болжээ. Гэвч өөрийнхөө амьдралын цаг хугацаанаас алс холыг сэтгэгч суут ухаантны нэгэн адилаар түүний төсөл анхны компьютерийн эх үндэс болж, түүнийг нас барснаас хойш 100 жилийн дараа батлагдсан байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд 34000 фунт стерлингийн санхүүжилт хийсний тал хувь нь түүний өөрийнх нь хувийн мөнгө байжээ. Улмаар олон янзын төсөл хийгдэж, тооцоолох машин үйлдвэрлэгдсэнээс түүхэнд нэрээ үлдээсэн компьютерүүдийн тухай товч өгүүлье.
ТЭМ машин буюу компьютер нь хөгжлийн 4 үе шатыг өнгөрөөсөн гэж үздэг.
1. 1940-1950 оны үе. Энэ үеийн компьютерүүдэд электрон ламп хэрэглэж байв.
2. 1950-1960 оны үе. Транзистор, хагас дамжуулагчийг ашиглаж байсан.
3. 1960-1970 оны үе. Физикт электроник орж ирснээр том биш микросхемийг хэрэглэж эхэлсэн.
4. 1970 оноос хойш. Нарийн бүтэцтэй микросхемийг хэрэглэж байна. Компьютерийн хөгжлийн түүхэнд нэрээ үлдээсэн бүхий л тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр компьютерийн түүхийн музей байгуулсан байдаг.
Subscribe to:
Posts (Atom)